Бараг дөрвөн жил төлөвлөж байж нацист Германы дарангуйллаас Европыг аврах зорилго бүхий "Дээд эзэнтний байлдааны ажиллагаа"-г Америк, Британи, Канад, Чөлөөт Францын хамтарсан цэргийн хүчин явуулжээ. D-Day байлдааны ажиллагаа Францын хойд нутгийн далайн эрэгт таван чиглэлээр довтолгоо хийн эхэлсэн ба Дэлхийн 2р дайны шийдвэрлэх үе шат болох ёстой байсан юм.
Таван давшилтын хамгийн өргөн давшилтыг Омахагийн далайн хөвөө гэсэн нууц нэр өгсөн Колевилл-сур-мэрт хийсэн болно. Далайн эрэгт цэрэг буулгасан бусад газарт амжилт олсон агаараас хүчтэй бөмбөгдөх болон усан цэргийн их буугаар буудах байлдааны ажиллагаа нь Омаха дах сайн бэхжүүлсэн Германы хамгаалалалтыг эвдэж чадаагүй юм. Энд байлдааны утаа амсаагүй АНУ-ын явган цэргийн 21-р дивиз АНУ-ын нэгдүгээр явган цэргийн дивизтэй хамтран довтолсон болно. Холбоотны цэргийн дээд командлагч генерал Дуайт Эйзенхауэр цаг агаар маш муугаас болж довтолгоог 24 цагаар хойшлуулсан юм. Ийм нөхцөлд довтолгоо амжилт олоогүй ба цаашид хойшлуулах нь байлдааны ажиллагааг хэдэн долоо хоног хойш татахад хүргэх байв.
Холбоотнуудын далайн эрэгт цэрэг буулгах жижиг усан онгоцнууд далайн хүчтэй давалгаанд живж бусад нь Германы мининд дэлбэрч байв.
Омахагийн далайн хөвөөнд буулгасан газар уснаа явагч 29 танкны 27 нь экипажийн хамт живсэн байна. Далайн эрэгт усан онгоцноос буугаад эрэг рүү давшсан олон цэрэг хүчтэй давалгаанд хөл алдан живж байхад хүнд зэр зэвсэг, хэрэглэлээ үүрч нойтон элсэнд хөл нь зоогдож эрэг дээр гарах гэж зүтгэж байхад бусад цэрэг нь эргийн хадан хавцал дээрээс буудаж буй Германы цэргийн сумны бай болж байв. Үрэгдэгсдийн дундаж нас 22 байсан юм. Үд дөнгөж өнгөрч байх үед Америкчууд 9,7 км өргөнтэй, эх газрын гүн рүү 3,2 км гүнзгийрч орсон зурвас газар эзэлж авлаа. 3000 цэргээ алдаж байж хэсэгхэн газрыг эзэлж авчээ. Бага эсэргүүцэлтэй Юта, Алт, Жуно, Жад гэсэн нууц нэр өгсөн далайн хөвөөнд бүрэнхий болмогц холбоотнуудын 150 мянган цэргийн десант буув.
Зургаа хоногийн дараа таван цэгийг холбон нэгэн фронт болгоод цаашид давшихын тулд "Малберри харбор" гэдэг хөвөгч тавцангаас хуягт тэрэг, хүнд их буу, улам олон цэрэг далайн эрэгт буулгав. 6-р сарын 27 нд 14 хоногийн ширүүн тулалдааны эцэст америкчууд Шербургийг эзэлсэн ба Каиныг эзлэж авахын тулд Британийн ба Канадын цэргүүд Германы Барс хоёр дивизийг ялав. Энэ нь 8-р сарын 25нд Парисыг чөлөөлөх, 9-р сарын эхээр Зигфредийн шугамыг цөм цохиж Германы нутагт нэвтрэн ороход чухал давшилт болсон юм.
"Бид зөвхөн төгс ялалт л байгуулах болно."
Генерал Дуайт Эйзенхауэрийн D-Day байлдааны үйл ажиллагааг эхлүүлэх тушаал өгч байх үедээ хэлсэн үг
No comments:
Post a Comment