1991 онд Югославын задралаар төгсгөл болсон хурц ширүүн иргэний дайн энэ оронд гарав. Дэлхийн 2-р дайнаас хойш үзэгдээгүй хэрцгий харгислал энд гарч НАТО тусгаар тогтносон улсын талаарх хүнд асуудалтай тулгарсан юм. Мөн Босни нь аллага хядлагын талбар болсон юм.
Өмнөтгөл
Дэлхийн 1-р дайн дуусах хүртэл Югослав улс оршин тогтнож байгаагүй болно. Сербүүд "Өмнөд Славянчуудын газар нутгаа" шаардахад нь нэгдсэн улс байгуулагджээ.
Шинэ улс үүссэн нь
1918 онд Югославын вант улс нь Австри-Унгарын эзэнт гүрний бутрал дээр үүсчээ. Энэ улсын бүрэлдэхүүнд Серб ба Монтеногрогийн Ван улс, мөн хуучин Австри-Унгарын нутаг дэвсгэр Хорват, Словен, Босни-Герцоговина орсон аж.
Иосиф Броз Титогийн дарангуйлагч засаглал
Дэлхийн 2-р дайны үед нацист Герман нь Югославт халдан довтолсон боловч Иосиф Титогийн удирдсан коммунист партизануудын ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан болно. Маш нарийн тактик хэрэглэсэн болон Орос, Британи, Америкийн тусламжийн ачаар дайны төгсгөлд тэрээр улс орныхоо эзэн нь болов. 1946 онд Тито улс орно Серб, Хорват, Словени, Македон, Босни-Герцеговина гэсэн зургаан социалист БНУлс болгон өөрчлөн зохион байгуулав. 1980 онд насан өөд болох хүртлээ Тито Югославыг нэг намын диктатураар удирдаж байсан юм.
Югославын задрал
1980-аад он хүртэл Югославыг зургаан бүгд найрамдах улс ба хоёр бүс нутгийн ерөнхийлөгч нараас бүрдсэн хороо удирдаж байв. Тус орны эдийн засаг хямралд орж үндэстэн болон угсаатны өрсөлдөөн тухайн үед илт ширүүссэн болно. 1980-аад оны төгсгөлд Европ даяар коммунизм сүйрэлд оров. 1990 онд бүгд найрамдах улсуудад олон нам оролцсон сонгууль болсон нь угсаатан хоорондын хурцадмал байдлыг улам дэвэргэв.
1990 онд Югославт олон нам оролцсон анхны сонгууль болж Словени, Хорватад үндэсний үзэлтний засгийн газар байгуулагдав. Үндэсний үзэлтнүүд Югослав даяар тусгаар тогтнол олгохыг шаардав. Харин Сербид Милошевич тэргүүтэй засгийн тэргүүнүүд уг шаардлагыг эсэргүүцэж байв.
Слободан Милошевич 1989-1997 он хүртэл Сербийн ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан. |
Анхны мөргөлдөөнүүд
1989 онд Сербийн улс төрийн тоглоом удалгүй хүч хэрэглэх явдлаар солигдож Милошевич Сербийн хагас тусгаар тогтносон Косовогийн хүн амын дийлэнхи олонхий Албаний мусульманчуудын улс төрийн эрхээ эдлэх гэсэн оролдлогыг хүчээр дарав. 1991 онд Словенийн БНУ тусгаар тогтнолоо тунхаглахад Серб зонхилсон Югославын арми тус БНУ руу довтлов. Энэ үед Югославын арми бэлтгэл муу байсан болохоор ухрахад хүрсэн боловч Хорватын БНУ тусгаар тогтнолоо шаардахад Милошевичийн удирдлагад байсан Югославын арми өргөн хүрээт довтолгоо эхлүүлэн Хорватын зүүн талын Вуковар хотынхныг хүйс тэмтрэн хорватчуудыг үй олноор нь цаазлан хороосон юм. Энэ үйл явдлын эсрэг авсан олон улсын хариу арга хэмжээ дэндүү хязгаарлагдмал байв. АНУ албан ёсоор Словени, Хорватын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн ч гэсэн энэхүү мөргөлдөөнд оролцоогүй.
Боснийн дайн
Хүн амынх нь 43 % нь Боснийн мусульманчууд, 31 хувь нь сербчүүд, 17 хувь нь хорватууд бүхий Югославын зургаан БНУ дотор хамгийн олон үндэстэн, угсаатнуудтай нь Босни байв. Угсаатнууд ингэж холилдон оршиж байсан нь хагарлын хамгийн том шалтгаан болжээ. 1992 оны санал асуулгын дүнд Босни Югославаас салж тусгаар тогтнолоо тунхаглав. Үүний хариуд Сербийн зэвсэгт хүчин Боснийн серб бус хүн ам руу довтолж нийслэл хот Сараевог бүслэв.
Боснийн мусульманчуудыг хатуу дэглэмтэй Сербийн олзлогдогсдын лагерьт хорьж мусульман эмэгтэйчүүдийг хүчирхийлжээ. Хэдийгээр олон улсын хамтын нийгэмлэг Сербид эдийн засгийн хориг тавьсан ч гэсэн Босни дахь НҮБ-ын цэргийн хүчинд байлдааны ажиллагаа явуулахыг хориглосон аж. Боснийн Сербийн БНУ-ын ерөнхийлөгч Караджицийн командласан зэвсэгт хүчин нэг сая гаруй хүнийг орон гэрээс нь хөөжээ.
1995 оны 8-р сард НАТО-гтйн бөмбөгдөгц онгоцууд Босни даяарх Сербийн зэвсэгт хүчнийг ширүүн бөмбөгдөх кампанит ажиллагаа явуулсан бөгөөд эцэст нь сербийн удирдагч Милошевич энхийн яриа хэлэлцээр хийх болов. Үүнээс 21 хоногийн дараа Дэйтоны энх тайвны хэлэлцээр байгуулагдсаныг зарлав. Гэсэн ч энэ нь Югославын дайны төгсгөл биш байсан юм. Албаничуудын цөөнх болон Серби ба Македоны засгийн газрын хоорондын тулалдаан үргэлжилсээр байжээ. 1999 онд үүнээс болж НАТО Косовод дахин шинээр бөмбөгдөх үйл ажиллагаа явуулахад хүрсэн юм. Яваандаа Сербүүд Косовогоос цэргээ татан авсан ба 2006 онд тус муж албан ёсоор тусгаар тогтнолоо зарласан юм.
Үр дүн
Дэйтоны энх тайвны хэлэлцээрт Боснийг Боснийн Серб Бүгд Найрамдах улс ба Мусульман Хорватын холбоо болгон хоёр хуваах тухай заажээ. Радован Краджич ба Радко Младич хоёрыг хоёуланг нь цэргийн гэмт хэрэгтнээр ялласан ба Краджичийг 2008 онд баривчилж Гаагийн шүүхээр орсон. Харин Младич одоо хүртэл баригдаагүй байна.
2000 оны сонгуулиар Слободан Милошевич ерөнхийлөгчийн суудлаа алдсан хэдий ч тэрээ сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан юм. Харин ард түмний эсэргүүцлийн жагсаал түүнийг албан тушаалаасаа огцроход хүргэв. НҮБ-ын цэргийн гэмт хэрэгтний шүүхэд түүнийг хүлээлгэн өгсөн ба хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн болон геноцид бодлого явуулсан хэргээр шүүн таслах ажиллагаа явагдав. Тэрээр таван жил шоронд сууж шүүн таслах ажиллагаа дуусахаас өмнөхөн зүрхний шигдээс өвчнөөр нас баржээ.
Серб ба Монтенегро
2003 оны 2-р сард Югославын үлдсэн хэсгийн оронд Серби ба Монтенегро гэсэн сулавтар холбооны улс байгуулагдсан юм. 2006 оны 6-р сарын 3-нд Монтенегро тусгаар тогтнолоо албан ёсоор тунхаглажээ.
Mr. Redhill | Casino & Games | Dr.MCD
ReplyDeleteJoin 강릉 출장마사지 Mr. Redhill Casino, 서귀포 출장마사지 the first new casino in New Jersey 대구광역 출장안마 to accept bets with real money. 안산 출장샵 The 안성 출장마사지 gaming experience is unparalleled.